Топ Болормаа тайзан дээр бүжив

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Топ Болормаа тайзан дээр бүжив


Долоо хоногийн турш  үргэлжилсэн “Summer Fashiоn Week-2010” өчигдөр хаалтаа хийв. Урлах эрдмийн дээд сургууль болон тус сургуулийн дэргэдэх GT загварын товчооны зохион байгуулсан уг наадмын хаалтад “Эра модель”, “U модель”, “Торго модель”, “Азийн модель”, “Tick модель“ агентлагуудын загвар өмсөгчид оролцлоо.

Тэдний дунд топ модель Д.Болормаа өөрийн агентлагийн загвар өмсөгч охидтой мөр зэрэгцэн алхаж гоёлын даашинзны коллекцыг үзүүлсэн юм. Дөч гарч яваа топ модель тайзан дээр цоглог бүжгийн хэмнэлд өмссөн гоёлын даашинзаа тодотгон бүжиглэсэн нь үзэгчдийн сонирхлыг татаж байлаа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж