Засаг захиргааны нэгжийн талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Засаг захиргааны нэгжийн талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит 16 дугаар хуралдааныг маргааш  10.00 цагт хийхээр төлөвлөөд байна. Уг хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө гарчээ. Түүгээр УИХ-ын  гишүүн  Ц.Батбаяр, Д.Дондог, С.Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай болон Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөлд өгөх Засгийн газрын  дүгнэлтийн төсөл, Ой тэмдэглэх тухай,  Журам батлах тухай, Хөтөлбөр батлах тухай,
Хөрөнгө гаргах тухай зэрэг цомхон асуудал хэлэлцэхээр болсон байна.
Ерөнхий сайд С.Батболд гадаадад айлчилж байгаа тул Засгийн газрын хуралдааныг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг даргалах ажээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж