“Мэдээллийн лавлах 1900-1199” ICT-EXPO-2014-д оролцож,
шинэ үйлчилгээгээ танилцуулна
2014 оны 5-р сарын 23, Улаанбаатар хот.
Мэдээллийн лавлахын үйлчилгээний ертөнцөд лавлагааг мессэжээр хүргэх шинэлэг шуурхай үйлчилгээгээр хүч түрэн орж ирсэн “Мэдээллийн лавлах 1900-1199” саяхан нэг насны ойгоо тэмдэглэн, өөрсдийн технологийн дэвшилтэт үйлчилгээнүүдээ хямдралтай үнээр хэргэлэгчиддээ хүргэж бэлэг барьсан билээ.
Тэгвэл энэ удаад хэрэглэгчдэд үйлчилгээгээ улам ойртуулж, амьдарлыг хялбаршуулах, цаг хугацааг хэмнэх үйлчилгээнүүдээ ICT-EXPO-2014 наадам дээр танилцуулах ажээ.
Та энэ өдөр хүрэлцэн ирснээр “Мэдээллийн лавлах 1199”-ийн хэрэглэгчиддээ хүргэж буй үйлчилгээнүүдийн онцлог давуу тал хийгээд өөрт ашиг тустай мэдээллүүдийг авах боломжтой юм. Түүнчлэн 1900-1199-ийн хамт олны зүгээс хэрэглэгчдийнхээ дунд зохион байгуулах өрсөлдөөнт тэмцээний ялагчдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслолыг тус наадмын үеэр зохион байгуулах бөгөөд хүрэлцэн ирсэн зочдод зориулсан бусад олон сонирхолтой үйл явдал таныг хүлээж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Мэдээллийн лавлах 1900-1199-ийн үзүүлж буй онцлох үйлчилгээнүүдээс дурдвал:
- Бүх төрлийн хоол захиалгын үйлчилгээ
- Зар өгөх, хүлээн авах зарын нэгдсэн суваг
- УБ хотын замын ачааллын мэдээллийг өгөх үйлчилгээ
- Хайртай дотны хүндээ аялгуут мэндчилгээ хүргэх үйлчилгээ
- Бурханы ном, хүүхдийн дуу, үлгэр зэрэг дуут контентийг сонсох үйлчилгээ
зэрэг үйлчилгээнүүдийг та эндаас авах боломжтой ба ICT-EXPO-2014 дээр хүрэлцэн ирж бусад үйлчилгээ болон тэдгээрийн давуу талуудын тухай мэдээлэл аваарай.
ICT-EXPO-2014 нь 5-р сарын 22-ноос 5-р сарын 26-ны хооронд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд “Дэвшилтэт технологи-Ухаалаг хэрэглээ” уриан дор 9 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
“ICT-EXPO” нь мэдээллийн технологид тулгуурласан өндөр үр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй төр засгийн үйлчилгээ, шинэ технологи нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг билээ.