Дуу цахилгаантай бороо орно

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Дуу цахилгаантай бороо орно

Өнөөдөр нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун ба төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутаг болон говийн нутгийн баруун хэсгээр. дуу цахилгаантай бороо орох юм. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16–18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, говийн нутгийн зүүн хэсэг, Дорнод Монголын тал нутгаар 35-40 градус, говийн нутгийн баруун, төвийн нутгийн зүүн өмнөд  хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж