Аргентин шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Аргентин шөвгийн наймд шалгарлаа

Аргентин шөвгийн наймд шалгарлаа

Өнгөрсөн шөнө Йоханнесбург хотноо болсон Аргентин болон Мексикийн багийн тоглолтод Карлос Тевез дубль хийж, багтаа ялалт авчирснаар аргентинчууд 3:1 харьцаатай ялалт байгуулж, дунд шөвөгт Германы багтай өрсөлдөхөөр болсон юм.

“Ман Сити”-гийн довтлогч Тевез 26 дахь минутад тооны харьцааг нээсэн боловч давтан бичлэгээс харахад Лионель Месси түүнд бөмбөг дамжуулж, ирсэн бөмбөгийг хаалга руу мөргөх үед Тевез отон тоглолтод орсон байсан юм. Хэдийгээр Мексикийн тоглогчид эсэргүүцсэн боловч шүүгч гоолыг хүчинтэйд тооцсон. Удалгүй 33 дахь минутад Игуаин Оскар Перезийн хаалгын мялааснаар дэлхийн аваргын дөрөв дэх гоолоо оруулж, мэргэн буучдын эгнээнд багтаж байна.

Тоглолтын хоёрдугаар хагас эхлээд удаагүй байхад Тевез алсын зайнаас цохилт гүйцэтгэж, багтаа ялалтын гоолыг авчирчээ.

Энэ жилийн дэлхийн аваргад амжилттай тоглож, олны анхаарлыг татаж буй Мексикийн залуу тоглогч Эрнандес тоглолтын 71 дэх минутад солгой хөлөөрөө хүчтэй цохилт хийж, тооны харьцааг 3:1 болгосон ч Диего Марадонагийн шавь нар тоглолтын хувь заяаг хэдийнэ өөрийн талд эргүүлсэн байсан юм.

Тав дахь дэлхийн аваргадаа дараалан шөвгийн 16-гаас нутаг буцаж байгаа Мексикийн багийн хувьд энэ жил шүүгчдэд гомдолтой байж болох юм. Цэнгэлдэхэд байрлуулсан асар том дэлгэцээс алдааг олж харсан тэд шүүгчтэй багагүй маргасан ч отон тоглолтоос орсон гоол хүчинтэй хэвээр үлдсэн.

Сануулахад, Герман болон Аргентиний шигшээ багийн тулаан Монголын цагаар бямба гаригийн үдэш 22.00 цагаас Кейптаун хотын төв цэнгэлдэхэд өрнөх учиртай.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж