Сонгодог тулаанд германчууд яллаа

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Сонгодог тулаанд германчууд яллаа

Сонгодог тулаанд германчууд яллаа

Дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ баг өчигдөр Блумфонтейн хотноо хөлбөмбөгийн эх орон Английн шигшээг 4:1 харьцаатай бут ниргэснээр дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарлаа.

Мирослав Клозе, Лукас Подолски нар өрсөлдөгч багийнхаа хамгаалалтынхаа цоорхойг ашиглан эхний хагас тооны харьцааг 2:0 болгосон бөгөөд удалгүй Мэттью Апсон Германы хаалганд бөмбөг оруулснаар тооны харьцаа 2:1 болжээ. Тоглолтын эхний хагаст Фрэнк Лампард Германы хаалгач Нойерийн хаалганд тэнцээний бөмбөгийг оруулсан боловч хөндлөвч оноод шугамны цаана бууж, буцаад ойж гарсан бөмбөгийг талбайн шүүгчээр ажилласан уругвай эр тооцоогүй юм. Гэхдээ хоёрдугаар хагас эхлэхэд “Германы машинууд” улам ч хүчирхэгжиж, Мюллер дубль хийснээр Гурван арслангууд дэлхийн аваргын түүхэнд байгаагүй том ялагдал хүлээсэн.

Тоглолтын дараа Английн шигшээ багийн дасгалжуулагч Фабио Капелло “Миний хувьд бол бид сайн тоглосон гэхдээ алдаа гаргаж, харин тэд сайн довтоллоо. Герман бол үнэхээр том баг, тэд сайн тоглосон, харин эсрэгээр бид олон ч алдаа гаргасан. Гэхдээ шүүгчийн алдаа хамгийн том нь. Гэхдээ яая гэхэв, энэ бол хөлбөмбөг” гэжээ.

Хөлбөмбөгийн агуу спортын эртний өрсөлдөгчид ийнхүү 1990 оноос хойш анх удаагаа дэлхийн аваргын дэвжээнд учраа таарсан нь энэ юм. Тухайн тоглолтод 1:1-ээр тэнцсэн учир торгуулийн цохилт цохиж, Баруун Германы баг ялж байжээ.

1954 оноос хойш тасралтгүй дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарч буй “Германы машинууд” ирэх бямба гаригт Аргентиний багтай хагас шигшээгийн эрхийн төлөө өрсөлдөнө.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж