Микроавтобус шатаана гэв

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Микроавтобус шатаана гэв

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байсан микроавтобуснуудын жолооч нар өнөөдөр Сүхбаатарын талбайд микроавтобус шатаах гэж байгаа аж. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан  захирамж гарсантай холбогдуулан  энэ 26-ны өглөөнөөс эхлэн хотын төвийн ачаалал ихтэй гол замуудаар бага оврын автобусны хөдөлгөөнийг хязгаарлаж, тойруу замаар явуулах зохицуулалтыг хийхээр болсон. Нийслэлийн тээврийн газраас микро автобусны чиглэлд хязгаарлалт хийж, өнөөдрөөс эхлэн  микроавтобусны зарим нэг чиглэлийг хязгаарлаж, дөрвөн чиглэлийг өнөөдрөөс бүрэн хаахаар шийдвэрлэснийг тэд эсэргүүцэж байгаагаа ингэж илэрхийлэх аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж