Сарын тэмдэг ба зөн совин

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Сарын тэмдэг ба зөн совин

Сарын тэмдгийн мөчлөгөөр тооцоолон ирэх өдрүүдэд өөртөө юу тохиолдож болохыг урьдчилан мэдэж болно гэвэл та итгэх үү?

Тухайлбал сарын тэмдэг өглөө ирэх нь сайны совин гэнэ. Та ойр дотныхон болон хайртай хүмүүстэйгээ аз жаргалтай байх болно.

Өдөр ирвэл сэтгэл  хангалуун баяр баясгалантай байхыг зөгнөдөг. Харин орой ирвэл залхуу хүрэм уйтгартай байхын шинж гэнэ. Шөнө ирвэл хагацлыг зөгнөж байгаа нь тэр.

Даваа гариг: сэтгэл тогтворгүй байна.
Мягмар гариг: найзтайгаа эсвэл хожим дотносох хүнтэйгээ учирна.
Лхагва: таагүй үйл явдал тохиолдоно.
Пүрэв: Найзындаа очно.
Баасан: Чихэнд чимэгтэй хэл мэдээ сонсоно.
Бямба: хэн нэгнээс сэтгэлийн үг сонсоно.
Ням: Маш зугаатай байна.

1.    Жигүүр урган нисэх мэт маш аз жаргалтай байна.
2.    Хэн нэгнийг жигшинэ. Гэвч удахгүй  ойлголцоно.
3.    Маргаан гарна. Хэрхэн зохицуулах нь өөрөөс чинь шалтгаална.
4.    Зугаа, цэнгэлтэй байна.
5.    Ямар нэг бэлэг авна. Хэн ч өгч магад.
6.    Өөрийнхөө тухай хов жив сонсоно. Эмзэглэх хэрэггүй. Зүгээр л мартчих.
7.    Хэн нэгэн өөрийг чинь мөрөөднө.
8.    Найзыгаа гомдоож болзошгүй.
9.    Хов живтэй холбоотой таагүй байдал үүснэ. Аль болох тайван ханд.
10.    Хэн нэгэнд дурлана.
11.    Найз залуу, эр нөхрөө үнэнч гэдэгт итгэ.
12.    Өөртэйгөө ярилц. Нууц авьяасаа нээ. Үр дүн нь удахгүй харагдана.
13.    Таагүй зүйлд орооцолдож болзошгүй тул сэрэмжтэй бай.
14.    Шинэ мэдээ дуулна.
15.    Муу мэдээ дуулна.
16.    Урт хошуунаасаа болж зэмлэл хүлээнэ.
17.    Хайртай хүнээсээ хагацаж салахыг ёрлож байна.
18.    Хайр, халамжинд умбана.
19.    Энгийн шохоорхол биш, жинхэнэ хайртай учирна.
20.    Шинэ зүйл худалдаж авна.
21.    Хүнд хууртаж магадгүй тул хянамгай бай.
22.    Эд мөнгөөр элбэг байна.
23.    Аз жаргалтай байна.
24.    Гэнэтийн зочин ирэх нь.
25.    Шинэ танилтай болно.
26.    Чамайг хүмүүс өрөвдөнө.
27.    Хүсэл чинь биелэгдэнэ.
28.    Элбэг дэлбэг байна.
29.    Гашуун нулимсаа асгаруулах нь.
30.    Хэн нэгэнд таалагдаж, сонирхол нийцнэ.
31.    Санаандгүй учралыг зөгнөж байна. 

Юу тохиолдож болохыг урьдчилан мэдсэнээр таагүй явдлуудыг тойрч гарахад ядаж л сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байж чаддаг. 

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж