Хууль бусаар эм нэвтрүүлэхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2014.05.22-нд нийтлэгдсэн

Хууль бусаар эм нэвтрүүлэхийг завджээ

Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагч нар “Алтанбулаг” боомтоор хууль бусаар эм нэвтрүүлэхийг завдсан  үйлдлийг таслан зогсоосон байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 27-ны өдөр тус боомтоор ОХУ-аас зорчин явсан зорчигчдын гар тээшинд шалгалт хийхэд  Монгол Улсын иргэн С нь гар тээшиндээ их хэмжээний эм, эмийн зүйл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг нуун улсын хилээр нэвтрүүлэх гэж байжээ. Гаалийн хяналтын улсын байцаагч нар уг эрүүгийн шинж чанартай хэрэгт хойшлуулшгүй ажиллагаа явуулж, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн байна.

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж