Монголбанк өнөөдөр /тавдугаар сарын 22/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ. Энэ хүсэлтийн дагуу Монголбанк 17.7 сая ам.долларыг 1826.50 төгрөгийн хаалтын ханшаар, 38.5 сая юанийг 293.10 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдсан байна.
Харин гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 40.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 25 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах хүсэлт гаргасныг Монголбанк 100 хувь биелүүлжээ.
Б.МИШЭЭЛ