Гэвч эрчүүдэд шар айраг уух, спорт сонирхох, эмэгтэйчүүдийг шохоорхохоос илүү чухал зүйл байдаг. Харамсалтай нь эрчүүд өдөр бүрийн амьдралд нь тулгарч байдаг өчүүхэн сорилтод бүдрэх нь бий. Тиймээс бид ихэнх эрчүүдийн мэддэггүй, бүдэрдэг зарим зүйлийг дурьдаж байна. Магадгүй таньд амьдралын шалгуурыг давахад тусалж мэдэх юм.
1. Гал асаах – та магадгүй гал асаах чадварыг аль эртний үеийн хүмүүсийн үеэ өнгөрөөсөн зүйл гэж бодож байгаа байх. Гэвч та амьдралдаа гал асааж үзээгүй бол бодит амьдралын жинхэнэ баяр хөөрийг амталж үзээгүй хэрэг. энэ бол бидний генийн онцлог шинжийн нэг. Хэрэв танд шар айраг, гал, бүсгүй хүн байгаа бол амьдралаа хөл дээр нь босгох эхлэлийг тавьсан гэсэн үг. Магадгүй таны амь насыг ч аварч мэдэх юм шүү. Гэхдээ гал асаахад зөвхөн шүдэнз, мод байх хангалтгүй гэдгийг сануулъя. Үүнд техник хэрэгтэй. Эхлээд цаас, модны зомгол, дээр нь мод гэх мэт дарааллаар галыг асаана. Анх удаа гал асаахдаа хөрш айлаа шатаах, эсвэл ойд гал алдахаас болгоомжлоорой.
2. Шил онгойлгогчгүйгээр шар айраг онгойлгож сурах – Үүнийг онгойлгох олон арга байдаг ч хамгийн амархан нь асаагуураар онгойлгох. Хэрэв та аргыг нь нэгэнт эзэмшсэн бол зоос, савх, уруулын будаг, шүдээр онгойлгож болно.
3.Анхны тусламж үзүүлэх – Эрчүүд бид аюултай нүүр тулгарахаас айдаггүй. Бусдыг аврахын тулд өөрийгөө эрсдэлд оруулахаас буцдаггүй эрчүүдийн хувьд энэ нь амин чухал чадварын нэг гэдэгт бүү эргэлзээрэй.
Хүнд хөнгөн ямар ч шархыг боож чаддаг байхад найзынхаа амь насыг аварна.
Хэрэв та найздаа хайртай бол хамгийн түрүүнд анхны тусламж үзүүлж сураарай.
4. Хэнтэй ч ямар ч сэдвээр яриа өрнүүлж чаддаг байх – Ярилцах хүн чинь тамхи татаж буй бүсгүй, таны байдаг гэдгийг ч анзаардаггүй босс хэн байлаа ч танд өөрийгөө илэрхийлж, ярилцах үе ирнэ. Зарим эрчүүдийн хувьд энэ нь алга урвуулахын адил амархан ч нөгөө хэсэгт нь туршлага дутаж байдаг юм. Хамгийн чухал нь нөхөрсөг байж, нүдээрээ харилцаж, сонирхлоо илэрхийлэх нь чухал. Энэ нь тэдний хэн болохыг мэдэхэд тус болно. Бидний хэнд маань ч ийм зүйл байнга тохиолддог.
5. Зүг чиг мэддэг байх – Энэ нь бас л нэг чадвар. Ялангуяа замаасаа төөрч зүг чиг асуусан хүнд туслахаа бүү мартаарай. Яарч явсан үедээ ч бусдад туслахаас бүү татгалзаарай.
Бэлтгэсэн Н.Энх