“Шарын гол” компани Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас таван сая ам.долларын санхүүжилт авчээ. Энэхүү санхүүжилтээ уул уурхайн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ашиглах гэнэ. Мөн хүчин чадлаа өргөтгөх, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах аж. Ингэснээр “Шарын гол” компани жилдээ 2.5 сая тонн нүүрс олборлох бүрэн боломжтой болох ажээ.
О.САР