Герман, Япон, Энэтхэгт нүүрсний хэрэглээ нэмэгдэж байгаа нь гангийн үйлдвэрлэлтэй холбоотой юм. Иймээс Австралийн Засгийн газраас нуүрсний экспортыг бодлогоор дэмжиж эхэлсэн байна. "Пибоди энержи"-гийн таамаглаж байгаагаар ойрын гурван жилийн хугацаанд Хятад болон Энэтхэгийн экспорт 100 сая тонноор нэмэгдэх бол Азийн орнуудад коксжих нүүрсний эрэлт 10-20 сая тонноор өсөх нь. Харин дулааны нүүрсний гол нийлүүлэгч нь Индонези, Австрали, ОХУ, Өмнөд Африк байна гэж тооцоолж байгаа бол металлург буюу хүнд үйлдвэрийн коксжих нүүрсний хангагч нь Австрали, АНУ, Канад болон Монгол Улс байх болно гэж "Пибоди энержи" онцлон дурджээ.
Р.БАЙГАЛЬ