Б.Болор: Гишүүд цаг алдаж байна

Хуучирсан мэдээ: 2014.05.22-нд нийтлэгдсэн

Б.Болор: Гишүүд цаг алдаж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2014 оны Төсвийн тодотголын төсөл болон холбогдох төслүүдийг хэлэлцэж байгаа билээ. Гишүүдийн зүгээс царцаасан төсвийн барилгын төсөвт өртөг нэмэгдсэн талаар шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тиймээс энэ төслийн ажлын хэсгийн ахлагч Б.Болороос зарим зүйлийг тодрууллаа.

-2014 оны Төсвийн тодотголд “царцаасан” барилгын төсвийг хэлэлцэж байгаа. Гишүүдийн зүгээс барилгын төсөвт өртөг нь нэмэгдсэн гэдэг дээр шүүмжлэлтэй хандаж байх шиг байна?

-Төсөв нэмэгдсэн юм байхгүй. Төсөвт өртөг нь нэмэгдсэн. Төсөвт өртөг нэмэгдсэн гэдэг нь Засгийн газраас Төсвийн тодотгол оруулж ирэхдээ Аудитын дүгнэлтийн дагуу тодорхой экспитизийн акт гарсан цөөн хэдэн барилгыг хуучин зураг төсөвгүй байсныг нь зассан. УИХ-ын гишүүд энэ асуудлаар маргах шаардлага байхгүй юм. Харамсалтай нь УИХ-ын гишүүд хэрэггүй юм ярьж, цаг алдаж байна. Гэтэл одоо бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхгүй бол зуны гурван сарын улирал дуусахад ямар ч бүтээн байгуулалтгүй суухаар болно. Зарим аймагт есдүгээр сар гэхэд хүйтрээд цас ороод эхэлдэг. Тиймээс бид тодотголоо яаралтай баталж, ажлаа эхлүүлэх шаардлагатай байна.

-Төсвийн тодотголыг эргүүлэн татахгүй бол МАН-ын бүлэг завсарлага авна гэсэн яриа бас байна?

-Завсарлага авахгүй байгаасай гэж найдаж байна. Ард түмнээ бодвол завсарлага авахгүй байх.

-Аудитын дүгнэлтэд гишүүд шүүмжлэлтэй хандаад байх шиг байна. Аудит төсөвчин болсон юм уу гэж сөрөг хүчний зүгээс шүүмжлээд байна л даа?

-Аудит шалгах үүргийг УИХ өөрсдөө өгсөн шүү дээ. УИХ-аас энэ барилгуудыг шалгаад, нягтлаад, дүнг нь гарга гэж өөрсдөө үүрэг өгсөн. Үүний дагуу Аудитын ерөнхий газар ажиллаж, үүргээ биелүүлсэн.

-Засгийн газар Аудитын шалгалтын дүнгнэлтийг тусгаж үзэлгүйгээр төсвөө оруулж ирсэн гэж ойлгож болох уу?

-Ер нь бол УИХ-ын 30 дугаар тогтоолд Аудитын дүгнэлтээ үндэслээд салбарын яамдтай холбогдож, санал авсаны дараа хавсралт болгож оруулсан. Гэтэл төсвийн 139 тэрбум төгрөгийг эх үүсвэр дээр тавьчаад, төсөвт өртөг нь дээр орсон өөрчлөлтийг хуучнаар нь тавьсан техникийн чанартай алдаа болоод байна л даа. Үүнийг гишүүд албаар маргаж, гацаах гэсэн зүйл л гэж харж байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж