iPhone болон iPad-нд зориулсан флаш

Хуучирсан мэдээ: 2014.05.22-нд нийтлэгдсэн

iPhone болон iPad-нд зориулсан флаш

Та өөрийн iPhone болон iPad-наасаа файл зөөх, эсвэл багтаамжийг нэмэх хүсэлтэй байгаа бол iStick нэртэй төхөөрөмжийг санал болгож байна.

Энэ нь энгийн USB оролтоор таны төхөөрөмжинд холбогдон файлуудаа хуулж зөөвөрлөх боломжийг олгохоос гадна нэмэлт санах ой хэлбэрээр ашиглаж болно. Жишээ нь та өөрийн сонсох дуртай дуунуудаа iStick дээр байрлуулаад сонсохыг хүссэн үедээ ухаалаг гар утас юм уу таблетдаа холбон сонсох боломжтой. Ингэснээр таны гар утас болон таблет дахь багтаамж сул чөлөөтэй байж, ашиглах хурд нь нэмэгдэх аж.

iStick 8GB багтаамжтай нь 129 ам.доллар, 128GB багтаамжтай нь 400 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдах юм байна.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж