“МАХ МАРКЕТ” ХХК МОНГОЛЫН МАХНЫ САЛБАРТ АНХ УДАА
ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО ISO22000:2005 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ, ОЛОН УЛСЫН АУДИТЫН КОМПАНИАР ШАЛГУУЛАН ТЭНЦЛЭЭ.
“Мах Маркет” ХХК нь анх 2004 онд мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба өдгөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний томоохон аж ахуй нэгж юм.
Тус компани нь 2011 онд монголын махны аж үйлдвэрийн салбарт анх удаа эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо буюу НАССР тогтолцоог нэвтрүүлж, олон улсын аудитын компаниар шалгуулан тэнцэж, хүнсний аюулгүй байдлыг хангах суурь тогтолцоог бүрдүүлж байсан.
Тэгвэл өнөөдөр хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO22000:2005 стандартыг үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллгаанд нэвтрүүлж, олон улсын аудитын SGS компаниар шалгуулан тэнцлээ.
Ингэснээр монголын махны болон хүнс үйлдвэрлэлийн салбарт шинэ ололт амжилт гаргаж, компанийн төдийгүй улс орныхоохүнсний үйлдвэрлэлийн хөгжил, хүнсний аюулгүй байдалд томоохон хувь нэмэр оруулж чадлаа.
ISO22000 стандарт нь үйлдвэрлэлийн бүх шатанд хүнсэнд нөлөөлж болохуйц аюул, эрсдлийг илрүүлж, хяналтандаа авч, удирдах (мөшгих, эргүүлэн татан авах гм)баримтжуулсан тогтолцоо бөгөөд эрүүл, аюулгүй хүнс үйлдвэрлэх нөхцлийг бүрдүүлдэг.
ISO22000 нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний аюулгүй байдлын стандарт бөгөөд олон улсын аудитын компаниар шалгуулан гэрчилгээ авснаар “Мах Маркет” ХХК-ийн бүтээгдэхүүнүүд гадаад зах зээлд экспортлогдох нөхцөл бүрдэж байна.
Тус стандартыг нэвтрүүлэхийн тулд “Мах Маркет” ХХК нь 2 жилийн хугацаа зарцуулж, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэснээс гадна ажилтнууддаа эрүүл ахуйн байнгын сургалт, дадлага олгож, дотооддоо 50 гаруй бодлогын баримт бичиг, 200 гаруй журам, заавар, бүртгэлүүдийг бий болгож, мөрдөн ажиллаж байна. Үүнээс гадна монгол улсын 40 гаруй хууль эрх зүйн актын шаардлага, 100 гаруй стандартын шаардлагыгтус тус хэрэгжүүлэн ажиллаж байна.
Бизнесийн ашгийг урьтал болгож, хүнсний аюулгүй байдалд ач холбогдол бага өгч байгаа энэ цаг үед ISO22000:2005 стандартыг компанийнхаа үйл ажиллагаанд мөрдөж байгаа нь нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, харилцагч хэрэглэгчдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж байгааг баталж байна.