Манжийн дарангуйлагчдын эсрэг цогтой тэмцэгч, Хотгойдын Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Хөвсгөл аймгийн Утга зохиолын нэгдлээс “Чингүнжавын нэрэмжит яруу найргийн наадам”-ыг өнөөдөр эхлүүлж байна. Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод зохиогдож буй уг наадам гурав хоног үргэлжлэх бгөөд нийт 50 гаруй яруу найрагч оролцож байгаа аж. Наадамд түрүүлсэн найрагчид Чингүнжавын нэрэмжит цом олгох бөгөөд тэргүүн байрын эзнээс гадна найман найрагчийг тус бүр нэг сая төгрөгөөр шагнах юм.
П.Наран