Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсын Боловсролын Их сургуульд зочилж, оюутнуудад боловсролын шинэчлэлийн талаар лекц уншлаа. Тэрээр эхлээд МУБИС-ийн “Англи хэлний цахим сургалт”-ын танхимтай танилцсан юм.
Тус сургалтын танхим нь 400 гаруй оюутныг англи хэлний “Dyned” хөтөлбөрт хамруулан, 20-н анги байгуулжээ. Одоогоор гурван танхимийг тохижуулан, материаллаг баазаар хангасан байна. Мөн УИХ-ын дарга тус сургуулийн бага ангийн багш болон хөдөлмөрийн багшийн ангийн оюутнуудын хийсэн бүтээлийн үзэсглэн, мэдээлэл зүйн ангийн оюутнуудын зохиосон программ зэргийг үзэж сонирхов.
Түүний дараа боловсролын шинэчлэл буюу боловсрлын шинэ хандлага сэдвээр илтгэл тавилаа. УИХ-ын дарга илтгэлдээ уламжлалт боловсролын системийг орчин цагийн боловсролын чиг хандлагтай хослуулан, багш зөвхөн ном цээжлүүлдэг биш оюутанд тусладаг, зөвлөдөг туслах нь байх хандлага руу шилжих хэрэгтэйг дурдлаа. Түүнчлэн даяарчлал, вэб соёл иргэншил, технологийн хурд болон хэрхэн үнэ төлбөргүй интернэт ашиглан суралцаж болох талаар зөвлөгөө өгсөн юм. Мөн тэрээр “Khanacademy” сургуулийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, хэн ч хаанаас ч үнэгүй сурч болно. Удахгүй Монгол Улс энэ сургуульд нэгдэж, монгол хэлээр суралцах боломжийг бүрдүүлнэ. Ингэхийн тулд орчуулгын зардалд улсын төсвөөс 500 сая төгрөгийг төсөвлөсөн” гэлээ.
УИХ-ын дарга уулзалтын төгсгөлд оюутнуудын сонирхсон асуултад хариулт өгөөд, шинэ цагийн багш нар бол сурагчдынхаа сониуч занг хөдөлгөж, үргэлж шинийг санаачлан ирэлхийлж байх хэрэгтэйг захисан юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.