Майкл Жексон youtube-д ноёрхож байна

Хуучирсан мэдээ: 2014.05.21-нд нийтлэгдсэн

Майкл Жексон youtube-д ноёрхож байна

Жинхэнэ болон компьютераар хийсэн зүйлсийг ялгахад улам л хэцүү болж байна. Хэдэн жилийн өмнө энэ хорвоогоос одсон Попын хаан Майкл Жексон Billboard Music Awards-ын тайзнаа дуулжээ. Түүний энэхүү үзүүлбэрийг компьютерын аргаар хийсэн бөгөөд яг л бодит юм шиг харагдаж, үзэгчдийг байлдан дагуулсан байна.

Youtube сайтад байрлуулсан түүний энэхүү видеог хоёр өдрийн дотор 4.3 сая гаруй хүн үзээд байгаа ба түүний үнэнч фэнүүдэд гайхалтай бэлэг болжээ.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж