БНХАУ-ын Засгийн газрын хэрэглээнд windows 8 үйлдлийн систем бүхий компьютер таблетыг хэрэглэхийг хориглосон тухай Reuters мэдээлжээ.
Хятадын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн хэрэглэх тухай мэдэгдэл гаргасан ба энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор Windows 8 үйлдлийн систем бүхий төхөөрөмжүүдийг хориглосон гэжээ.
Харин Microsoft-ын зүгээс “Манай компани дээрх хоригийн талаарх мэдээллийг аваад маш их гайхаж байна. Бид Хятадын Засгийн газрын шаардлагуудтай танилцаж, түүнд тохирсон бүтээгдэхүүнээ танилцуулан цаашид хамтран ажиллах болно” гэжээ.
Т.БИЛГҮҮН