Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс оюутан залуучуудыг байнгын болон түр ажлын байранд зуучлах үүднээс энэ сарын 27 буюу ирэх мягмар гарагт МЗХ-ны төв байрны залуус танхимд “Бүтээн байгуулалт-2014” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байна. Ажил олгогчдод ажиллах хүч хэрэгцээтэй байгаа аж ахуйн нэгж байгууллагууд тухайн салбарын мэргэжлийн оюутан, залуучуудаас хүний нөөц болон ажиллах хүч бригад бүрдүүлэх, компанийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах давуу талыг олгох ажээ. Харин ажил хайж үзалуус түр ажлын байртай болохын дээр сургуулиа төгсөөд байнгын ажлын байр хүмүүсийг ажилд зуучлах, цагийн болон түр, байнгын ажлын байрны талаарх мэдээлэл авах боломжийг олгох юм. Түүнчлэн хөлмөрийн яармагийн үеэр оюутнууд дадлага хийх байгууллага аж ахуйн нэгжийг сонгох, зуны амралтын хугацаанд бүтээн байгуулалтанд оролцож орлогоо нэмэгдүүлэх боломжтой юм байна.
Д.Цэц