Сүхбаатар аймгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна. 2013.05.21
– Ирэх баасан гараг буюу 5-р сарын 23-нд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 8-р хуралдаан болно. Энэ удаагийн хурлаар 2015 оныг Сүхбаатар аймаг Аялал жуулчлалын жил болгон зарлахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангуулах тухай асуудлыг авч хэлэлцэх юм байна.
– 5-р сарын нэгэнд халаалт зогсохтой зэрэгцэн хэрэглээний халуун ус тасарсан. Удаан хүлээсэн хэрэглээний халуун устай болсон Баруун-Уртчууд дахин хэзээ халуу ус ирэхийг хүлээж сууна. Ямартаа өнөөдөр албаны хүнээс авсан мэдээллээр ирэх намрыг хүртэл халуун усны бараа харахгүй нээ.
– Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах гэгээн муза 2014 наадамд жаахан шарга театр хүүхдийн жүжгийн төрөлд С.Я.Маршакийн Муурын байшин үлгэрээр сэдэвлэсэн мюзиклээр оролцсон. Тэгвэл энэхүү наадмаас уран бүтээлчид маань 4 музагийн эзэн болж аймгийнхаа нэрийг гаргаж чадлаа.
Шилдэг хөгжмийн зохиолч: Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал
Шилдэг эмэгтэй туслах дүр: Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн гахайн дүрээр жүжигчин Д.Болортуяа
Шилдэг эмэгтэй гол дүр: Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн эзэн муурын жүжгээр А.Тодгэрэл
– Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын нээлттэй хаалганы өдөр маргааш болно. Энэхүү өдөрлөгийн үеэр 5 банк харилцагчид руугаа чиглэсэн олон төрлийн хөнгөлөлт үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: BBS TV