“General Motors” асуудалтай загваруудаа эргүүлэн татна

Хуучирсан мэдээ: 2014.05.21-нд нийтлэгдсэн

“General Motors” асуудалтай загваруудаа эргүүлэн татна

Автомашин үйлдвэрлэгч “General Motors” компани 2.4 сая автомашинаа эргүүлэн татах болсон тухай BBC мэдээлжээ.

Урд суудлын хамгаалалтын бүсэд асуудал гарсан шалтгаанаар эргүүлэн татах болсон загваруудад 2009-2014 оны хооронд үйлдвэрлэгдсэн Buick Enclave, GMC Acadia болон Chevrolet Traverse загварын 1.3 сая гаруй машин, 2009-2010 оны Saturn Outlook багтаж байгаа юм байна.

Харин машины хурдны хайрцагт гэмтэл гарсны улмаас Chevrolet Malibu, Pontiaс G6 загварын 1 сая машиныг, аюулгүйн дэрэнд асуудал гарсантай холбогдуулан шинэхэн 1400 Cadillac Escalade загварыг эргүүлэн татаж байгаа аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж