“Танайд хоноё” Д.Онон уяачийнд

Хуучирсан мэдээ: 2010.06.27-нд нийтлэгдсэн

“Танайд хоноё” Д.Онон уяачийнд

“Танайд хоноё” Д.Онон уяачийнд
Тод манлай уяач Д.Ононгийн гал энэ зун урьд жилүүдийнхээс илүү хөл хөдөлгөөн ихтэй байгаа гэнэ. Ялангуяа Төв аймгийн Сэргэлэн сумандаа нутгийн уяачдын хамт галд гараад байгаа Д.Онон манлайгийнхаас хэвлэлийнхэн салахгүй, бараг өдөр бүр л сэтгүүлчид тэднийхээр зочилж байгаа гэх. Өчигдөр гэхэд л МҮОНРТ-ийнхэн манлай уяачийнхаас нэвтрүүлэг бэлтгээд буцсан бол өнөөдөр MN25 суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийнхэн энэ гал дээр хонох зөвшөөрөл авчээ. Тун удахгүй, магадгүй наадмын өмнө бид Д.Онон манлайгийнхаас бэлтгэсэн “Танайд хоноё” нэвтрүүлгийг хүлээн авч үзэх бололтой.
Б.МАА
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж