Картаар үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд чууллаа

Хуучирсан мэдээ: 2014.05.21-нд нийтлэгдсэн

Картаар үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд чууллаа

Худалдаа, хөгжлийн банк (ХХБ)-тай хамтран ажиллаж, хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ төлбөр, тооцоог төлбөрийн картаар буюу бэлэн бусаар хүлээн авч, соёлтой үйлчилгээг хүргэдэг 1000 гаруй байгууллага байдаг. Тэдгээрийн төлөөлөл болох хамгийн идэвхтэй 300 орчим байгууллага ХХБ-ны зохион байгуулдаг “Картыг төлбөрт хүлээн авагч байгууллагуудын зөвлөгөөн”-д хүрэлцэн ирлээ.

Уламжлал болон тогтсон уг үйл ажиллагааг ХХБ 7 дахь жилдээ зохион байгуулж байгаа ба энэ удаагийн зөвлөгөөний онцлог нь Diners Club International болон UnionPay International байгууллагын төлөөлөгчдийг урин оролцуулж, дэлхий нийтийн бэлэн бус төлбөр тооцооны дэвшилтэт технологи, хөгжлийн чиг хандлагын талаар сонирхолтой сэдвүүдийг оролцогчдод хүргэсэн юм .

Зөвлөгөөний салшгүй нэг хэсэг нь картаар үйлчлэгч байгууллагуудын ололт амжилтыг ХХБ-наас урамшуулан шагнадаг . Yүнд:

Пос терминалаар хамгийн их гүйлгээ хийсэн сүлжээ дэлгүүр, рестораныг Хонгконгд аялах эрхээр шагнасан бөгөөд энэхүү шагналыг Home plaza-2 supermarket, Nomin foods Улсын их дэлгүүр, Грийн катеринг ХХК /Sky lounge,Monet restaurant, Central park restaurant/ зэрэг байгууллагууд хүртлээ.

Харин UnionPay картыг хамгийн их төлбөрт хүлээн авсан шилдэг 5-н байгууллагаар  Номин тав трейд ХХК, Louis Үuitton Mongolia, Чингис хаан зочид буудал, Гламур ХХК /Hugo boss, Burberry, Armani/, Говь ХК шалгарлаа.

Мөн ХХБ-ны шилдэг 5-н картаар үйлчлэгч байгууллагаар Шунхлай трейдинг ХХК, Орифлэйм Монгол ХХК, Ханбүргэдэй ХХК, Блю скай эйжиа ХХК, Рамада зочид буудал шалгарсан бол олон жил тууштай хамтран ажилласан үнэнч харилцагч, картаар үйлчлэгч байгууллагууд болох Орем ХХК, White house зочид буудал, Цэцэг зочид буудал, Сөүл ресторан, Травел шоп байгууллагын хамт олонд ХХБ-ны зүгээс гарын бэлэг, дурсгалын зүйлс гардуулсан юм.

ХХБ картыг төлбөрт хүлээн авах үйл ажиллагааг 1991 онд Монголд анх удаа эхлүүлж, картын төлбөр тооцооны зах зээлд 23 жилийн туршлага хуримтлуулсан, хамгийн олон нэр төрлийн картуудыг төлбөрт хүлээн авдаг, картын аливаа эрсдэлээс хамгаалах 24 цагийн тасралтгүй ажиллагаатай хяналтын цогц системтэй банк юм. Өнөөдөр Улаанбаатар хотод 151, орон нутагт 34, нийт 185 бэлэн мөнгөний машин, 2000 гаруй ПОС терминал, 100 орчим интернэт үйлчилгээний байгууллагаар дамжуулан картыг төлбөрт хүлээн авах зах зээлийн 30 гаруй хувийн төлбөр тооцоог дангаараа гүйцэтгэж, олон улсын стандартад нийцсэн, шилдэг үйлчилгээг иргэд, картаар үйлчлэгч байгууллагууддаа хүргэж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж