Мессигийн жилийн цалингаар 40 сум барьж болно

Хуучирсан мэдээ: 2014.05.21-нд нийтлэгдсэн

Мессигийн жилийн цалингаар 40 сум барьж болно

Аргентины хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Лионель Месси Испанийн “Барселона” багтай байгуулсан гэрээгээ 2019 он хүртэл сунгаж, жилийн 20 сая еврогийн /16,3 сая фунт стерлинг/ цалин авахаар боллоо. Ингэснээр дэлхийн шилдэг хөлбөмбөгчид олгодог “Алтан бөмбөг”-ийн дөрвөн удаагийн эзэн Лионель Месси хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгч болж байгаа юм. Шинэ гэрээ ёсоор Лионель Мессигийн дансанд нэг секунд тутамд нэг ам.доллар орж байгаа юм. Өмнө нь, Лионель Месси “Барселона” багаас жилийн 12,08 сая фунт стерлингийн цалин авч байснаа өчигдөр нэмүүллээ.

Ийнхүү дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчийг жилийн 16,3 сая фунт стерлинг авдаг “Барселона” багийн мэргэн бууч Лионель Месси тэргүүлж эхэллээ. Харин Английн “Манчестер Юнайтед” багийн довтлогч Уэйн Рууни жилийн 15,6 сая, Испанийн эзэн хааны “Реал Мадрид” багийн Криштиан Роналду жилийн 14,25 сая фунт стерлинг авдгаараа дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчдийн удаах байруудад бичигджээ.

Лионель Мессигийн шинээр байгуулсан гэрээний цалинг Монгол төгрөгт хөрвүүлбэл жилийн 498 гаруй тэрбум төгрөг болж байна. Өнөөдөр буюу 2014 оны тавдугаар сарын 21-ний өдөр Монгол банк дээр нэг еврогийн 2491,65 төгрөг байна.

Лионель Мессигийн нэг жилийн цалин 498тэрбум төгрөгөөр Монгол Улсад 500 км хатуу хучилттай зам барьж болно. Мөн498 тэрбум төгрөгөөр40 сумыг шинэчлэн барих боломжтой юм. Манай улс “Шинэ сум” төслийн хүрээнд хөдөөгийн нэг сумыг 10 гаруй тэрбум төгрөгөөр шинэчлэн барьж байгаа юм.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж