Гурван жилд 162 мянган хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.05.21-нд нийтлэгдсэн

Гурван жилд 162 мянган хүн амь үрэгджээ

Алеппо хотын балгас.Фото: HosamKatan / Reuters

 

Сирийн иргэний дайн эхэлсэн 2011 оны гуравдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэлх гурван жилд 162 402 хүн амиа алджээ. Энэ тухай Лондонд байрладаг хүний эрхийн Syrian Observatory for Human Rights (SOHR) байгууллага мэдээллээ.

 

Энэ жагсаалтын эхний хохирогч нь анх мөргөлдөөн болох Дераа хотын  мөргөлдөөний үеэр буюу 2011 оны гуравдугаар сарын 18-нд амиа алдсан хүн ажээ. SOHR-ийн мэдээллээр, амь үрэгдэгсдийн 80 836  нь энгийн иргэд бөгөөд тэдний дотор 8607 хүүхэд, 5586 эмэгтэй байжээ.

 

Амиа алдсан босогчид ба исламын дайчдын тоог харин 26858 гэж үзэв. Тэдний 13529 нь гадаадынхан ба босогчдын талд орсон 2314 хүн байгаа ажээ.

 

Башар Ассадын Засгийн газрыг дэмжигчдээс хэдэн арван мянган хүн амь үрэгдсэний 37685 нь байнгын армийн албан хаагчид, 23485 нь Засгийн газрыг дэмжигч сайн дурынхан, засгийг дэмжигч гадаадын 1224 дайчид, “Хезболлах” бүлгийн 438 хүн байна.

 

Мөн хаанахын хэн болохыг нь тогтоож чадаагүй 2891 хүн амь үрэгджээ. Энэ жагсаалтад баривчлагдсан, сураггүй болсон, хулгайлагдсан гэх 19 мянган хүнийг оруулаагүй байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж