
Миний шинэ сургууль далайн эрэг дээр байдаг. Надад үнэхээр их таалагдаж байгаа. Би нэгдүгээр курсээ дөнгөж төгсөж, бүх зүйлийг шинээр эхлэх сайхан байгаа ч бэрхшээл байсаар байна. Би одоо ч хуучин алдаагаа давтсаар байна. Би шинэ найз нөхөдтэй болох бүрдээ айдаг. Би тэдэнтэй танилцах үедээ юу ч бодож, хэлж чадахгүй хөшиж орхиод хамт үлдэж чадахгүй болдог. Би бусдад итгэхээс айж ийм харилцаа огт сайнаар дуусахгүй юм шиг санагддаг. Тэднийг ярилцаад зогсч байх үед би тойроод гараад явдаг. Би дунд сургуулиа төгссөнөөс хойш ийм байдалд байгаа ч одоо хүртэл энэ байдлаас гарч чадахгүй юм. Үүнд би өөрөө буруутай. Заримдаа тэднийг надад эелдэг хандаж, туслахыг хүсэхэд би эсэргүүцэж, шүүмжилдэг. Энэ нь байдлыг улам дордуулахаас өөрцгүй. Би бусадтай дотно үерхаж нөхөрлөхийг хүсч байгаа ч яахаа мэдэхгүй юм. Хэрвээ та миний оронд байсан бол яах байсан бэ?
Доктор Love-ын хариулт
Таны хувьд хүнд үе ирээд байгаа юм байна. өөрийгөө өөрчлөхөд чинь танд хугацаа хэрэгтэй.
Өөр сургууль руу шилжсэн чинь сайн хэрэг. энэ болт сайны шинж. Та сэтгэлээр унаагүй байгаа чинь та энэ байдлаас гарахад тустай.
Дунд сургуулийнхаа муу найзуудыг март. Дунд сургуулийн найзууд тухайн орчин нөхцөлд бий болсон найзууд байдаг. тэдний зарим нь сайн найзууд хэвээр үлддэг ч зарим нь тухайн газар, цаг хугацаандаа л үлддэг юм. Таны одоогийн нөхцөл байдалд орон зай, цаг хугацаа чухал. Хамгийн сайн найзаа алдсаны дараа танд хэцүү байсан нь ойлгомжтой. Ийм үед хэнд ч амаргүй байдаг. хэрэв та одоо ч үүнд харамсаж, шаналдаг бол энэ тухайгаа хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол ярилцах хэрэгтэй. Коллежын амьдралын хамгийн сайхан нь найз нөхөдтэй болох боломж хязгааргүй. Сэтгэлээ онгойтол ярилцах хэн нэгнийг олж ярилц. Хэн нэгний тусламж хэрэг болох үе хүн болгонд гардаг. Тэр үед ойлгох үе гарч ирж л таараа.
Нөхцөл байдлыг гартаа ав. Гомдож шаналахаас айж найз нөхөдтэй болж чадахгүй байгаа тийм үү? Тэгвэл одоо насанд хүрэгсдийн ертөнцөд тавтай морил. Бусадтай танилцаж тэднийг танихад буруу нь юу байх билээ.
Өөртэй чинь адилхан хүмүүс байж л байгаа. Бас өөрийг чинь хайрлах хүмүүс ч байгаа гэдэгт итгэ. Үнэндээ та тэднийг зөв таньж чадахгүй байгаа хэрэг. Үүнд таны үл итгэл нөлөөлдөг. Тиймээс муу гэж бодож байгаа хүмүүсийн сайн талыг олж харахыг хичээ. Тэднээс эмээж, зайгаа барихын оронд тэдэнд бололмж олго. Тэдэнтэй харьцахаас нааш тэднийг сайн таниж чадахгүй шүү дээ.
Бэлтгэсэн Н.Энх