“Сэрэлт”-ийн Бумаад зориулж хөшөө босгоно

Хуучирсан мэдээ: 2014.05.21-нд нийтлэгдсэн

“Сэрэлт”-ийн Бумаад зориулж хөшөө босгоно

“Сэрэлт” нэртэй Монголын уран сайхны киноны Бумаагийн дүрээр олны танил болсон Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжавд зориулан хөшөө босгохоор болжээ.

Энэ талаар өнөөдөр Улсын драмын эрдмийн театрын дэд захирал, төрийн соёрхолт жүжигчин Н.Сувд, Монгол Улсын гавьяат жүжижгчин Б.Тунгалаг нар хэвлэлийн бага хурлын үеэр  мэдээллээ.Т.Цэвээнжав нь1944 онд Улсын драмын эрдмийн  театраас  уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд  Монголын кино урлагт өөрийн байр суурийг эзэлсэн, олон арван кинонд гол болон туслах дүрийг амжилттай бүтээсэн хүн юм. Тэрээр 58 наслахдаа 50 гаруй үндэсний болон орчуулгын сонгодог жүжгүүдэдолон  сайхан  дүрийг бүтээжээ. Түүнийг “Сэрэлт”, “Хүргэн хүү”, “Энэ хүүхнүүд үү” кинонд бүтээсэн дүрээр нь хүмүүс анддаггүй.

Т.Цэвээнжав 1916 онд Дорнод аймгийн Матад суманд мэндэлсэн бөгөөд энэ жил түүний төрж өссөн Матад сумын 90 жилийн ой тохиож байгаа юм. Ойн хүрээнд нутгаасаа төрөн гарсан алдартны хөшөөг босгохоор болсон байна. Түмэн олондоо хайрлагдсан олон дүр бүтээсэн түүний хөшөө босгоход зориулж Голомт банкинд  2020001478 тоот хандивын данс нээжээ.

Э.ДАРХИЖАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж