Заяа – Чи хаана байна бэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Заяа – Чи хаана байна бэ?


Хийсэн уран бvтээл
болгоноороо сонсогч фенvvдийнхээ зvрх сэтгэлийг эзэмдэж vргэлж шинэ
шилдгийг туурвидаг хип хопийн ертєнцийн хаан ”Татар
хамтлаг дахин нэг хvчтэй тэсрэлтийг хийж фенvvдээ байлдан дагуулахаар
зэхэж байна. Шинэ уран бvтээл, шилдэг дуу, стиль имиджээрээ vргэлж
тэргvvнд нь байж чаддаг Татар хамтлаг нь “Аз жаргал The bad boy
нэртэй бvрэн хэмжээний уран сайхны кинонд тоглож кино урлагын талбарт
хvч тvрэн орж ирэх гэж байна.
Уг
киноны уран сайхны зєвлєхєєр УГЗ кино найруулагч Х.Дамдин СТА
найруулагч Ч.Найдандорж нарын уран бvтээлчид, киноны ерєнхий
найруулагчаар “Big” интертайнментийн найруулагч З.Батболд ажиллаж,
“Unitel” корпараци ерєнхий ивээн тэтгэгчэээр оролцож байгаа нь ямар
чанартай уран бvтээл тєрєн гарахыг харуулж байгаа юм.

Хамгийн
гайхалтай, vзэгчдийн хvлээж ядан байгаа зvйл бол “Аз жаргал The bad
boy” киноны гол дvрд “Татар” хамтлагийн ахлагч Заяа тоглох бєгєєд тэд
нууцхан авъяасаа ил гарган “хэр авъяаслаг жvжигчин” болхоо энэхvv
киногоор харуулах болно.

Дэлхийн алдартай жvжигчин, найруулагч
Чарли Чаплины сор болсон шилдэг бvтээлvvдийн нэг “The Kid” нэртэй утга
уянгын, инээдмийн кинонд ядуу, амьдарлын хатуу байдлыг харуулсан
байдгаас vндэслэн єнєєгийн монгол залуусын болон гэр бvлийн амьдралыг
кино дэлгэцээр дамжуулан олон тvмэнд харуулхад гол зорилго нь оршиж
байна. Тйимдээ ч энэхvv кино нь олон мянган vзэгчдийн дунд томоохон
“сенсааци” болно гэж уран бvтээлчид тєдийгvй Татар хамтлагийн фенvvд
найдаж тэсэн ядан хvлээж байгаа.

Харин уран бvтээлчдийн зvгээс
энэхvv кинонд Татар хамтлагийнхантай, тэр дундаа киноны гол дvр болох
“Татар” хамтлагийн Заяагын хайртай найз охины дvрд тоглох авъяастай,
азтай аавын охиныг шалгаруулахаар монгол орон даяар “Чи хаана
байна?
” нэртэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Сонгон
шалгаруулалтанд /проб/ оролцох охидууд єєртєє итгэлтэй байхаас гадна
найз хєвгvvн болох Татар хамтлагийн ахлагч Заяагын сэтгэлийг татсан
хєєрхєн охин байх нь мэдээж …

Уралдааны эцсийн шалгаруулалт
6-р сарын 22-нд болох бєгєєд тvрvvлсэн буюу Заяагын найз охин болсон
азтай, адтай жvжигчинээ энэхvv киноны хамт олон маань ёстой л эрхлvvлж
єгєх юм байна. “Samsung” фирмийн Ultra music хэмээх брендийн
цоо шинэ гар утас бэлэглэхээс эхлээд “Unitel “корпорацийн “Dream life”
vйлчилгээний 8800-тэй дугаарын бvтэн жилийн ярианы эрх олгоод зогсохгvй
тодорхой хэмжээний мєнгєн шагнал мєн цаашид тєрєн гарах олон олон уран
бvтээлийнх нь гэрэлтэй зам нээгдэнэ гэж vзэж байна..

“Аз жаргал
The bad boy” нэртэй энэхvv кино 2007 оны 9-р сард “Тэнгис” кино театрт
албан ёсоор нээлтээ хийх бєгєєд уг киноны уран бvтээлчид болоод
“Татар” хамтлагийнхан маш олон сюрпризvvдийг барина гэдгээ ч амлаж
байна.

Үргэлжлэл…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж