Ц.Содномдоржийн барилдах эрхийг сэргээнэ

Хуучирсан мэдээ: 2014.05.20-нд нийтлэгдсэн

Ц.Содномдоржийн барилдах эрхийг сэргээнэ

Модон морин жилийн cap шинийн барилдааны үеэр учраа бөхийнхөө гарын үений эсрэг хөшиж, зохисгүй үйлдэл гаргасан Улсын харцага Ц.Содномдоржийн барилдах эрхийг ирэх сарын 11 -нд сэргээнэ.


Тэрээр улсын гарьд Б.Гончигдамбатай барилдаж унахдаа түүний гарыг санаатай хөшиж барилдах эрхээ дөрвөн сараар хасуулсан юм. Ц.Содномдорж харцагын энэхүү үйлдэлд бөх сонирхогч ард түмэн ихэд эгдүүцэн хатуу арга хэмжээ авахыг шаардснаар МҮБХ-ны удирдлагын зөвлөл хуралдаж түүний барилдах эрхийг дөрвөн сараар хассан билээ.Тэгвэл залуу харцага Ц.Содномдоржийн барилдах эрхийг ирэх сарын 11 -нд буюу хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн өдөр сэргээх ажээ. Дашрамд дурьдахад, МҮБХ-ны удирдах зөвлөл хоёрдугаар сарын 11-ний 20.00 цагт энэхүү шийдвэрийг гаргасан юм.


Д.ЖАВХЛАН


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж