Солонгос хэлний шалгалт өглөө

Хуучирсан мэдээ: 2010.06.27-нд нийтлэгдсэн

Солонгос хэлний шалгалт өглөө

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд  солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад орохоор өнгөрсөн сарын  17-19-ны өдрүүдэд   аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд бүртгүүлсэн билээ. Уг бүртгэлээр нийт 14 мянга гаруй иргэд бүртгүүлсэн бөгөөд тэд өнөөдөр нийслэлийн нэр бүхий 18 дунд сургууль дээр солонгос хэлний төвшин тогтоох шалгалтаа өглөө.  Шалгалтыг өглөөний 09 цагт нэгэн зэрэг эхлэнэ хэмээн зарлаж байсан ч Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургууль дээр цагаасаа хожимдож буюу 10.30 цагийн үед эхэлсэн байна.  
Шалгалтанд тэнцсэн иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдсанаар  БНСУ-ын "Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газар"-т нэр нь байрших аж. Энэ жилийн хувьд нийтдээ 3100 хүнийг шалгаруулан авах бөгөөд үүнээс 3000 нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт, 100 нь хөргөх үйлдвэрийн салбарт ажиллах юм.
Дашрамд дуулгахад манай улсын Гадаадад ажиллах хүч илгээх төв 2007 оны наймдугаар сараас эхлэн БНСУ-д ажиллах хүчин гаргаж 2400 хүнийг, харин 2008 онд 2900, 2009 онд 1480 хүнийг гаргажээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж