Найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” кино 2014 оны дөрөвдүгээр сард Бельгийн Moove олон улсын кино наадамд оролцсон бол энэ долоо хоногт 40 дахь удаагаа зохион байгуулагдаж буй АНУ-ын Сиатлийн олон улсын кино наадамд уригджээ.
АНУ-ын эхний тавд бичигддэг энэхүү наадам энэ оны тавдугаар сарын сарын 15-аас эхлээд 25 хоног үргэлжлэх тус наадам дэлхийн кино урлагийн шилдэг бүтээлийг Сиатл хотын үзэгчдэд хүргэх зорилготой бөгөөд уг наадамд дэлхийн 83 орны 435 уран сайхны болон баримтат киног дэлгэн үзүүлэх юм байна.
“Алсын Удирдлага” уран бүтээл нь тус наадмын хүрээнд тавдугаар сарын сарын 22,24-нд хоёр удаа үзэгчдийн хүртээл болохоос гадна тус наадмын шилдэг дэлгэцийн бүтээлийг шалгаруулах “Шинэ yайруулагч” уралдаанд дэлхийн өнцөг буланд бүтээгдсэн 12 бүтээлийн хамт нэр дэвшин оролцож байгаа ажээ.
Сонирхуулахад “Алсын Удирдлага” бүтээлээрээ С.Бямба найруулагч одоогийн байдлаар Бусан, Сөүл, Роттердам, Гётеборг, Вильнюс, Вашингтон, Бельгийн Муув, Сиатл олон улсын кино наадмуудад эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд зургадугаар сард Чехийн хүүхдийн, Лондонгийн Терракота болон Шанхай олон улсын кино наадам, долдугаар сараас Мюнхен, Лондон болон Варшавын олон улсын кино наадмуудад мөн оролцох урилгаа албан ёсоор хүлээн аваад байгаа юм.
Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Э.ТЭКҮ