106 тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2014.05.20-нд нийтлэгдсэн

106 тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэнэ

Ашигт малтмалын газрын мэдээлснээр энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 34 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон байна. Харин хүчин төгөлдөр байгаа ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 1325, хайгуулын лиценз 1526 байгаа ажээ. Монгол Улсын хувьд 2008 онд 1358 тусгай зөвшөөрлийг шинээр олгож байсан бол өнгөрсөн онд энэ тоо 72 болж буурч байсан. Засгийн газрын зүгээс энэ тал дээр зөөлөн бодлого баримтлахаар зорьж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн сард Уул уурхайн яам Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Үүнээс гадна Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийг хууль зөрчиж олгосон гэж үзэн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон ашигт малтмалын 106 тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг гаран ажиллаж байна.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж