Төв банк 63 сая доллар нийлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.20-нд нийтлэгдсэн

Төв банк 63 сая доллар нийлүүлжээ

Монгобанк өнөөдөр /2014.05.20/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монгобланк 20 сая ам.долларыг 1820.15 төгрөгийн хаалтын ханшаар, 46.5 сая юанийг 292 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдаалсан байна. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 63 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 63 сая ам.доллар нийлүүлсэн байна.

 Э.ДАРХИЖАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж