Монголын үндэсний их сургуулийн оюутнууд Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн хашаанд бүх нийтийн цэвэрлэгээ хийжээ. Уг цэвэрлэгээнд тус сургуулийн 250 оюутан оролцсон байна. Гандантэгчилэн хийд бол бусад хийдүүдтэй харьцуулахад хөл хөдөлгөөн ихтэй, гадаад, дотоодын зочдоор дүүрэн байдаг. Тиймээс тус хийдийн хашааг оюутнуудаар цэвэрлүүлсэн байна. Гэтэл үүнийг харсан зарим хүмүүс “лам нар хог цэвэрлэж болохгүй” юу хэмээн шүүмжлэнгүй хандсан бололтой. Тус хийд 700 гаруй ламтай бөгөөд хашаа хороогоо цэвэрлэж чадахгүй яачихсан дүүрсэн лам нар вэ гэж өөлж, дургүйцэх нэгэн ч байжээ. Байгаль дэлхийгээ хогийг цэвэрлэхэд гар бие оролцоно гэдэг Гандантэгчилэн хийдийн лам нарын хувьд бузар, булай үйлдэл юм болов уу даа.
О.САРНАЙ