Хуучирсан мэдээ: 2014.05.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн миссийн 62 дахь удаагийн тэмцээнд оролцож, сайхан бүсгүйчүүдийн хэмжээнд үнэлэгдэж амжсан энэ бүсгүйг хэн ч харсан ээжтэй нь андуурмаар. Өвөө, аав, ээжийнхээ мэргэжлийн өвлөн, урлагт хөл тавиад байгаа Х.Баярмаа бол найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин юм. Бие хаа, нуруу чац, нүүр, нүд гээд ээжийнхээ залуу насыг санагдуулдаг жүжигчин бүсгүй өдгөө “Шилдэг өнгө” продакшнд ажиллаж байгаа юм.

 Харин өчигдрийн хувьд тэрээр “Гэгээн муза” наадмын тайзнаа хамгийн олон гарч ирсэн хүнээр тодров. Учир нь жүжигчин Х.Баярмаа энэ үеэр цом, цэцэг, дугтуй гардуулах хариуцлагатай үүргийг хүлээсэн бөгөөд “Гэгээн муза”-гийн гоёлоороо час улаан даашинз сонгосон байлаа.

“Гэгээн муза”-г хамгийн олныг атган үзэж, олон шагналтны цомыг тайзнаа залж авчирсан жүжигчин бүсгүй өөрөө “Гэгээн муза” хүртэх өдөр ирэхийг хэн байг гэх билээ. Түүнд удам дамжсан авьяас байна, үзэсгэлэн гоо дүр төрх байна. Өөр юу дутуу гэж…

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж