МУИС-ын оюутнууд жагсана

Хуучирсан мэдээ: 2014.05.20-нд нийтлэгдсэн

МУИС-ын оюутнууд жагсана

МУИС-ийн хэсэг оюутан сургуулийнхаа захиргааны шийдвэрийг хууль бус, луйврын шинжтэй хэмээн үзэж өөрсдийнхөө эрхийг хамгаалахаар тайван жагсаал хийхээр болжээ. Үүнтэйгээ холбогдогдуулан "Монгол Ньюс" төвд өнөөдөр 12 цагт мэдээлэл хийхээр хэвлэлийн хурал ч зарласан байна. Тэдгээр оюутнууд МУИС-ийн захиргаанд бүтцийн өөрчлөлтийн алдаа, хөтөлбөрийн шинэчлэлээс үүдэлтэй төлбөрийн дарамт, энэ жилийн сургалтын төлбөрийн нэмэгдэл, түүний зарцуулалт ба ирэх жилийн сургалтын төлбөрийн өөрчлөлтийн санал, сургалтын төлбөрийн суурь хураамж, түүний зарцуулалт, сургалтын төлбөрийн нэмэгдэлтэй дүйцсэн сургалтын чанар, суралцах орчны өөрчлөлтийн биелэлт, түүний үр дүн, оюутнаа сонсдог, хүндэлдэг, тэднийг дэмжиж урамшуулдаг сургуулийн захиргаа байх ёстой гэх шаардлагыг тавьж буй аж. Уг жагсаал маргааш буюу лхагва гаригт өглөө 9 цагт МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны урд болох гэнэ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж