Олон улсын музейн өдөрт зориулсан “Музейн сан хөмрөг бүхнийг холбоно” уриан дор Занабазарын музейд хадгалагдаж буй цутгамал, шавар, модон сийлбэр, шүтээн зураг, барын дардас зэрэг 100 гаруй үзмэрийг үзэгч олны хүртээл болгож байна. Г.Занабазар нь 1635 онд одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл гэдэг газар мэндэлсэн бөгөөд Чингисийн алтан ургийн хүн аж. Тэрээр 88 насандаа өөд болжээ“Өндөр хоршоо” гэдэг дэлгүүрийг 1905 онд анх бий болгосон хэдий ч 1966 онд үйл ажиллагааг нь өөрчилж Занабазарын музей болгожээ.
“Очирт аюулган үйлдэгчийн нууц” үзэсгэлэн нь энэ сарын 17-ноос нэг сарын хугацаанд гарах аж. Энэхүү үзэсгэлэн Олон улсын музейн зөвлөх болон Монголын үндэсний хорооноос зохион байгуулж байгаа юм байна.
Э.ДАРХИЖАВ