Аваргын жүдоч хөвгүүд

Хуучирсан мэдээ: 2014.05.20-нд нийтлэгдсэн

Ард түмэндээ үеийн үед бахархагдах гавьяаг байгуулсан, Олимпийн аваргын хөвгүүд өсч том болжээ. Бээжингээс Лондох хүрэх олимпийн замд аав, ээждээ алаг үр нь болон мэндэлсэн тэрсхэн хөвгүүдийг Манлай, Мандах гэдэг. Том хүү Манлай хэзээний ааваасаа салах дургүй, Спортын төв ордон, тэмцээн уралдаан дээр гүйж явдаг бол одоо түүний дүү Мандах ч том эр болж, ахтайгаа барилдаж ноцолдоход алзахгүй болжээ.

Ирээдүйн жүдоч хөвгүүдийнхээ ийм нэгэн өхөөрдөм зургийг аварга Н.Түвшинбаяр өөрийн цахим хуудсандаа нийтэлснийг уншигчдадаа сонирхуулж байна. Аваргын хөвгүүд аварга болох болтугай.

Э.ТЭМЛҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж