Ш.Түвдэндорж дэггүй гишүүндээ анхааруулга өгөв

Хуучирсан мэдээ: 2014.05.20-нд нийтлэгдсэн

Ш.Түвдэндорж дэггүй гишүүндээ анхааруулга өгөв

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гэмт хэргийн тухай хуулийг хэлэлцэх үеэр байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж О.Баасанхүү гишүүнд “дахиж дэг зөрчвөл хуралдаанаас хөөнө шүү” гэх анхааруулгыг өглөө. Учир нь О.Баасанхүү гишүүн үг хэлэх цаг авалгүй, микропоноо асааж бусдын асуулт хариултан дундуур орсоор байсан бөгөөд хуралдаан даргалагчийг чимээгүй байхыг хүсэн алхаа хэсэг хугацаанд нүдэж, аргагүйн эрхэнд ийнхүү хөөнө шүү хэмээн анхааруулахад хүргэсэн байна.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн дагуу хуралдаанаас хөөх тухай шийд гаргах эрх нь байнгын хорооны даргад байдаг ч хэн хэрхэн хэрэгжүүлэх нарийвчилсан журам нь байдаггүй болоод ч тэр үү, эсвэл О.Баасанхүү гишүүний дэггүйтэл намжсан болоод ч тэр үү ямартаа ч энэ удаад “хөөж гаргасангүй”. Уг нь ганц энэ удаад ч гэлтгүй гишүүд маань УИХ, байнгын хороогоор асуудлаа хэлэлцэхдээ  заавал мөрдөг дэг хуультай. Хууль тогтоогчид маань өөрсдөө хуулиа биелүүлдэг байж л хууль тогтоох эрхийг эдлэх учиртай мэт. Мөн цаашид үнэхээр дэггүйтээд болохоо байгаад буй гишүүнийг хэн, хэрхэн дэг сахиулах ёстойг журамлах ёстойгоо бодохгүй бол горьгүй зүйл болохыг ч үгүйсгэхгүй нь.

Б.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж