Майкл Жексоны шинэ цомог Британийн чартыг тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.05.20-нд нийтлэгдсэн

Майкл Жексоны шинэ цомог Британийн чартыг тэргүүлэв

Фото: EPA/ИТАР-ТАСС

Таван жилийн өмнө нас барсан Майкл Жексоны өнгөрсөн долоо хоногт гарсан "Xscape" цомог Их Британийн хөгжмийн чартыг тэргүүлж эхэлжээ.

Нас барснаас нь хойш гаргасан цомогт нь өмнө нь сонсгож байгаагүй Жексоны найман трек багтжээ. Талийгаач эдгээрийн бичлэгийг 1983-1999 онуудад бичүүлсэн ба түүнд нь орчин үеийн продюсерүүд Тимбалэнд, Родни Жеркинс ба Норвегийн хослол Stargateхүч оруулж өгчээ.  Лейблийн тэргүүн Epic Records Антонио Рэйдөмнө нь дуучин агсаны зохиомжид орон зөвшөөрөл авсан байсан ба тэрээр дуунуудыг амилуулахаар мэргэжилтнүүдийг урьсан байв. Тэдний эх бичлэг нь deluxe edition гэх тусгай цомгоор бас гарч байгаа ажээ.

Майкл Жексон 2009 оны зургадугаар сарын 25-нд пропопол гэдэг эмэнд хордон нас барсан байв. Түүний эмч Конрад Мюррей тэр эмийг бичин өгсөн ба бусад эмнүүдийн хамт хүчтэй үйлчилсэн гэж гэж мөрдөн байцаалт тогтоож байв. Эмчлэгч эмчийг нь гэм буруутай гэж үзээд дөрвөн жилийн ялаар хорин шийтгэжээ. Нас барахын өмнө дуучин Британийн нийслэлд тоглолт хийхээр бэлтгэж байжээ.

Жексоныг нас барснаас хойш түүний өмнө олонд дуулаагүй дуунаас бүтсэн "Michael" (2010) ба "Immortal" (2011) цомгууд гарсан байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж