Алтанбулагийн чөлөөт бүсэд ОХУ-ын иргэд визгүй зорчино

Хуучирсан мэдээ: 2014.05.20-нд нийтлэгдсэн

Алтанбулагийн чөлөөт бүсэд ОХУ-ын иргэд визгүй зорчино

Алтанбулагийн чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн тус чөлөөт бүсэд ОХУ-ын иргэд визгүй харин бусад орны иргэд 10 хоногийн хугацаатай дамжин өнгөрөх визтэйгээр зорчих болсон талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Ази-Европыг холбосон худалдааны чөлөөт бүс байгуулах шийдвэр гараад 12 жилийн хугацаа өнгөрч байна. Харин энэ ажил ийнхүү биелэлээ олж ирэх зургадугаар сарын 22-нд худалдааны бүс нээлтээ хийхээр болсонд туйлын баяртай байна. Чөлөөт бүс ашиглалтад орсноор 2015 он гэхэд 100 тэрбум ам.доллар манай улсын эдийн засагт эргэлтэд орох боломж бүрдэх юм. Үүний тавхан хувийг л эх орондоо авч үлдвэл манай улсын эдийн засаг төдийгүй валютын нөөцөд эерэгээр нөлөөлнө” гэж мэдээллээ.

Д.ЖАРГАЛ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж