Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалтын ажилд нэг ч төгрөг өгөхгүй хэмээн томорч, хотын дарга Э.Бат-Үүлээс “шанаа авсан” гэгддэг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт бүлгийн гишүүд нь даалгавар өгч хэлсэн амнаасаа буцахад нь хүргэсэн тухай бор шувуу Төрийн ордноор нисэж байна.
Сайдад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд “Улаанбаатар хотод хийгдэх Гудамж төсөл энэ жил үргэлжлэх ёстой. Хот, хөдөө гэж ялгахгүй энэ ажлыг урагшлуулах хөрөнгө мөнгийг гаргахгүй бол суудалтай чинь ярина шүү” гэх хатуухан үгийг хэлсэн тул сайдын чих ч зөөлөрч хачин сайхан зантай болсон гэнэ шүү.
Г.ШАРХҮҮ