“Морьтон монгол” төслийн залуусыг очсон газар бүрт нь талархан угтаж байна. Тэдний аяллыг дэмжсэн дараагийн хамт олон бол Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Тэсийн хүлэг” МСУХ-ны төлөөлөгчид. Аялагч залуусыг “Тэсийн хүлэг” МСУХ-ны тэргүүн С.Амарсанаа, сумын Алдарт уяач Н.Мэндбаяр нарын морины зүтгэлтнүүд угтан авч, монгол морины тэвчээр хатуужлыг гайхуулах, үнэ цэнийг өсгөх санаачилгыг нь хөхиүлэн дэмжиж буйгаа илэрхийлээд Н.Мэндбаяр гэртээ урьж тухлуулжээ. Түүнчлэн сумын Алдарт уяач аялагч залуусын нэг морийг нутгийн сайн адуугаар сольж өгөн хувиасаа 140 мянган төгрөгийн үнэ бүхий гар утас /Жи-Мобиал/, хүнсний хэрэглээнд нь 100 мянган төгрөг хандивлан аян замд нь үдсэн гэнэ.
“Морьтон Монгол” төслийн залуусын “Монгол орноо морьтойгоо” аялал үргэлжилсээр байна. Бид аяллын холбогдолтой сонин сайхан мэдээллийг дахин хүргэх болно. Эрхэм уншигч та бүхэн бидэнтэй хамт байгаарай.
А.МӨНХ
Эх сурвалж: /www.todmagnai.mn