Фейсбүүк Хятадад салбар нээнэ

Хуучирсан мэдээ: 2014.05.20-нд нийтлэгдсэн

Фейсбүүк Хятадад салбар нээнэ

Дэлхийн хам­­­гийн олон хэ­рэглэгчтэй нийг­мийн сүлжээний фейсбүүк БНХАУ-д борлуулалтын салбараа нэхээр төлөвлөж байгаа тухай “Cnet” сайт мэ­дээллээ. Фейсбүүк БНХАУ-д хязгаарлагдмал байдлаар ашиглагддаг ч орон нутгийн зар сурталчилгааны байгууллагуудтай хамтран ажиллахын тулд дээрх алхмыг хийхээр болжээ. Тиймээс тус компани БНХАУ дахь үйл ажиллагаагаа илүү нээлттэй болгох хүрээнд өнгөрсөн есдүгээр сард тус улсын Засгийн газрын төлөөлөлтэй хоригийн талаар ярилцжээ.

Фейсбүүкийн хувь ний­­­лүү­­­лэгч­дийн нэгд­лийн дэд тэргүүн Воган Смит “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа “Бид Хятадад нэв­т­рэх бо­лом­жуу­дыг су­­далж байна. Гэхдээ яг хэ­зээ салбараа нээх талаар то­дор­­хой­гүй бай­гаа” гэжээ.

Зарим эх сур­­валжийн улам­жилс­­­­­наар Фейсбүүкийн борлуулалтын сал­бар энэ оны сүүлчээр Бээжин­­гийн бизнесийн дүү­­рэгт нээг­дэж магадгүй гэнэ.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж