“Киви” хамтлагийн гурван бүсгүй продюсер Б. Ангирмаагийн хамт Европын орнуудаар аялан тоглолт хийхээр замд гарсан билээ. Тэд өнгөрсөн баасан гаригт Бельгид, бямба гаригт Парист тоглолоо. Исгэлэн охидын аялан тоглолт энэ сарын 24-нөөс ирэх сарын 22-ныг хүртэл бүтэн сарын хугацаанд үргэлжлэх юм. Тэд цаашид Герман, Швейцарь, Унгар, Австри, Швед, зэрэг орнуудад амьдарч ажиллаж буй монголчууддаа зориулан уран бүтээлээ толилуулах юм.
М.УРИН
Холбоотой мэдээ