Дөрвөн түймэр асч байна

Хуучирсан мэдээ: 2010.06.27-нд нийтлэгдсэн

Дөрвөн түймэр асч байна

Онцгой байдлын ерөнхий газраас авсан мэдээгээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ой хээрийн дөрвөн түймэр асч  байгаа юм байна. Өчигдрөөс эхлэн Төв аймагт хоёр, Сэлэнгэ аймаг, Дорнод аймагт тус бүр нэг, нэг түймэр ассан бөгөөд  эдгээр түймрийг унтраахаар аймаг орон нутгийн Онцгой байдлын хэлтсийн ажилтнууд болон сум орон нутгийн иргэд хамтран ажиллаж байгаа аж.
Мөн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын II багийн нутаг “Ховд” голд осолдсон 12 настай А-гийн цосцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.  Иймд Онцгой байдлын ерөнхий газраас ойрын өдрүүдэд цаг агаар хэт халж, хуурай байх тул иргэд амралт зугаалгаар явахдаа ой хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх,  гол усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

П.Наран
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж