Монгол ноолуураар дэлхийг гоёх эрхэм зорилготой “Гоёо” брэндийн шинэ улирлын цуглуулга бүр өөр, өөрийн өнгө төрх, шийдлийг агуулдаг учир өөр өөрийн өнгө төрх, имижийг бүрдүүлдэг “Киви” хамтлагтай 2010 онд хамтран ажиллахаар болсон талаараа “Гоёо” компанийн гүйцэтгэх захирал С.Энх-Амгалан хэлж байв. Шинэ цуглуулгын нээлт энэ сарын 11-нд бүх нэрийн дэлгүүрт болох юм. Энэ жилийн зун, намрын цуглуулгадаа 100 орчим загварыг шинээр гаргасан байна. Хурлын үеэр “Киви” хамтлагийн продюсер Б.Ангирмаа хэлэхдээ “Манай охид тав дахь цомгийн ажилдаа орсон. Бүгд л “Гоёо”-гоор амьсгалж байгаа. Цомгийн нүүр хуудас, зурагт “Киви” хамтлагийнхан “Гоёо” брэндээр гоёж зургаа авхуулна. Өнөөдөр ч гэсэн “Гоёо” брэндийн бүтээгдэхүүнийг өмссөн байна. Удахгүй би ч гэсэн “Гоёо”-гоороо гоёно” хэмээн хэлэв. Ямартай ч “Киви” хамтлаг 2010 оны “Гоёо” брэндийн шинэ нүүр царай болон ажиллаж эхэлжээ.
М.Дөлгөөн