Явган зорчигчийг гэмтээгээд зугтжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.27-нд нийтлэгдсэн

Явган зорчигчийг гэмтээгээд зугтжээ

Сүхбаатар дүүргийн нутаг буюу 50 дугаар дэлгүүрийн уулзвар дээр өнөө өглөөний 04 цагийн үед хар өнгийн хамгаалалтын малгай, улаан хүрэн өнгийн мопедтой хүн явган зорчигчийг дайрч гэмтээгээд хэргийн газраас зугтаасан байна. Энэ ослыг харсан хүн байвал Замын цагдаагийн газрын 305 тоот өрөөнд ирж уулзах буюу 93021040, 93021041 дугаарын утсаар холбоо барихыг хүсч байна. Мэдээллийг худалдан авч, нууцыг чандлан хадгалана. Харин уг ослыг үйлдсэн жолооч өөрөө хэргээ хүлээгээд ирвэл хариуцлага хөнгөрнө гэдгийг  Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж